Амьдралаа дахин загварчил.
Сэтгэлээ эдгээж, сэтгэлгээгээ шинэчилж, амьдралаа дахин загварчил.
Одоо шууд борлуулагдаж буй цэгүүд:
1. Интерном дэлгү үр төв салбар
2. Аз хур дэлгүүр төв салбар
Урьдчилсан захиалга эхэллээ.
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ! 😮📣
Та айдсаар удирдуулж, ирээдүйдээ санаа зовсоор өнөөдрийн боломжоо алдаж байгаа юм биш биз?
Бидний аз жаргалтай, амар тайван амьдралыг бүтээхэд саад болдог айдас, түгшүүр, санаа зовнилын суурь шалтгааныг ойлгон, даван туулах бодит аргачлалуудыг эзэмшиж, аливаа сорилтыг дарамт биш харин өсөлтийн боломж болгох чадварт суралцсанаар хүссэн амьдралаа бүтээхэд тусална.
Уг ном нь сэтгэл судлал, тархи судлал, арт терапи, тэмдэглэл бичих аргачлалд суурилсан 10+ наснаас дээш бүх насныхан бие даан ажиллаж, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх зорилгоор онолын мэдлэг, 40+ практик дасгалууд, сэтгэл зүйчийн асуулт, зөвлөгөөнөөс бүрдсэн.
Онлайн захиалга:
22,000₮
Culturé & Co. LLC нь хүмүүний өөрчлөлтөөр хамтын соёлыг бүтээгч хөгжлийн байгууллага юм.
СУРГАЛТ
Байгууллагын хэрэгцээнд суурилсан ажилчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тасралтгүй хөгжүүлэх сургалтын шийдлийг санал болгож, дотоодын мэргэшсэн сургагч багш нарыг холбож, сургалт, хөтөлбөрийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах үйлчилгээ.
1
Тэнцвэртэй амьдрал сургалт
Balanced life
Ажилтан хувийн амьдрал болон ажилдаа хяналт тавьж чаддаг байх нь ажлын гүйцэтгэл 31%, бүтээлч байдал 3 дахин өсгөдөг. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалан, бүтээмжээ нэмэгдүүлж, амьдралын чанараа сайжруулна.
Хэнд зориулагдсан бэ?
Ажил амьдралын тэнцвэрийг хадгалан, бүтээмжээ нэмэгдүүлж, амьдралын чанараа сайжруулахыг хүссэн хүн бүр.
Хүрэх үр дүн
-
Одоогийн амьдралын чанарыг тодорхойлж, тэнцвэртэй амьдралыг бүтээгч талбаруудынхаа гацалтыг оношилно.
-
Ажил ба хувийн цагийг оновчтой хуваарилах ур чадварыг эзэмшинэ.
-
Өөрийн "Туйлын хүсэл"-ийг тодорхойлж, түүнд хүрэх бодит аргачлалыг эзэмшсэнээр амьдралын сэтгэл ханамжаа дээшлүүлнэ.
-
Өөрийн бүтээмжийн өсөлтийг тодорхойлж, бүтээх дадалд суралцаж, гүйцэтгэлээ бодитоор өсгөх аргачлалтай болно.
-
Ажил, амьдралын тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах бодит алхмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж сурна.
2
Амьдралаа загварчлая.
Life design сургалт
Одоогийн амьдралын нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт хийх, зорилгод саад болдог тархины саадыг зогсоох, ухамсартайгаар ирээдүйгээ дахин төлөвлөх.
Хэнд зориулагдсан бэ?
-
Ажлаас халшрах байдлыг бууруулахыг зорьж буй
-
Байгууллагын соёлд "Сэтгэл зүйн аюулгүй байдал"-ыг нутагшуулахыг хүсэж буй
-
Багийн идэвхи, эрч хүчийг сэргээх
Хүрэх үр дүн
-
Тархины уян хатан чанарыг ашиглан стрессийг боломж болгон хувиргах
-
Цагийг биш энергийг удирдах замаар ажил ба хувийн цагийг оновчтой хувиарлах ур чадварууд эзэмших
-
Хүсэл зоригт биш тархины автомат системд суурилсан өндөр бүтээмжийн дадалд суралцах
-
Ирээдүйн 5 жилийн төлөвлөгөөг дизайн сэтгэлгээгээр зураглах
-
Далд ухамсарт байгаа гацалтыг оношилж, бүтээлч шийдэл хүрэх
Боломжит захиалгат сургалтууд
ЦАХИМ НОМ
1
ЭЭЖИЙН АМГАЛАН НАС
Үнэ: 12,000₮
Хэлбэр: Дижитал
Хэмжээ: A5
Хуудас: 50
Өдөр бүр бусдад анхаарал тавьж, гэр бүлээ халамжилдаг ээжүүд маань өөрийн сэтгэлээ хамгийн сүүлд сонсдог.
Завгүй өдрүүдийн дунд өөртөө хэдхэн минут зориулж, ээж бүрийн сэтгэлээ сонсож, амьсг алаа удаашруулж, дотоод амар тайвнаа сэргээх жижигхэн мөч.
2
ӨСВӨР НАС
Үнэ: 12,000₮
Хэлбэр: Дижитал
Хэмжээ: A5
Хуудас: 34
Өсвөр нас бол асуулт ихтэй, мэдрэмж өндөр, өөрийгөө хайж эхэлдэг онцгой үе. Заримдаа ойлгогдохыг хүсдэг ч үгээ олж хэлж чаддаггүй, өөрийгөө ч ойлгохгүй будилдаг тэр мөчүүдэд зогсоод бодох, бичих, өөрийгөө сонсох жижигхэн орон зай маш их хэрэгтэй байдаг.
Энэхүү дэвтэр өсвөр насныханд бодол, мэдрэмжээ тэмдэглэж, өөрийгөө ойлгож сурахад туслан, дотоод ертөнцөө таних, сэтгэлээ тайвшруулах, өөртөө итгэх итгэлийг аажмаар бүтээхэд зориулагдсан.
Үнэ: 12,000₮
Хэлбэр: Хэвлэмэл
Хэмжээ: A
Хуудас: 12
Урлагаар гоо зүйн болон сэтгэлзүйн боловсрол олгох буддаг ном.
-Аугаа уран бүтээлчдийн товч намтар
-Дэлхийн алдартай 10 уран зургийг өөрийн -Дотоод өнгөөр будах бэлдэц
-Дэлхийн алдартай 10 уран зургийн 3 нууц
-Урлагтай үгийн сүлжээ
-Уран зургийн галерейд биеэ авч явах соёл
-Уран зургийг унших аргууд
-Аугаа уран бүтээлчдийн ишлэл
3
ДЭЛХИЙН АЛДАРТАЙ
10 УРАН ЗУРАГ
Дашдаваа Оюунцэцэг | Ms. Oyu
Psychologist | Art & Journaling therapis
Д. Оюунцэцэг нь дүрслэх урлаг болон сэтгэл судлалаар мэргэшсэн.
2016 оноос хувь хүн, дотоодынн компани, Олон улсын байгууллагын бүх түвшний 7000 гаруй ажилчдад хөгжлийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, арт терапи төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хүргэсэн.
2021 оноос урлаг, технологийн хослол “Monarty global art network” брэндийг үүсгэн байгуулж, арт галерейн уламжлалт үйлчилгээг гар утсаараа хүртэх боломжийг олгодог Монголын дүрслэх урлагийн анхны үндэсний арт аппликэйшн ‘Monarty global’ бүтээсэн.
2023 оноос сэтгэл судлал, тархи судлал, арт терапи, тэмдэглэл бичих аргачлалуудыг хослуулан дотоод эдгэрэл, сэтгэлгээний шинэчлэл, амьдралаа ухамсартайгаар дахин загварчлахад туслах хэвлэмэл болон дижитал ном, дэвтэр, гарын авлагыг боловсруулан хүргэсээр байна.
2025 оноос “Хүмүүний өөрчлөлтөөс хамтын соёлыг бүтээгч” сургалт, зөвлөх үйлчилгээний Culture & Co. LLC-ийг үүсгэн байгуулж, хувь хүн, байгууллага, нийгэмд хамтын соёлыг төлөвшүүлэх, хүмүүн бүрийг соёл бүтээгч байхад уриалан ажиллан байна.